Архангай аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2021-11-03 10:271min0
4521

Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар Газар хөдлөл судлалын Цэцэрлэг салбарын эрхлэгч Ц.Отгонмаагаас тодрууллаа. Тэрээр “Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн эсэхийг ойролцоо сумдын иргэдээс тодрууллаа. Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрээгүй бөгөөд учирсан хохиролгүй байна. Өмнө нь Хангай суманд энэ хэмжээний газар хөдлөлт бүртгэгдэж байгаагүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй