Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зам тээврийн зургаан ноцтой хэрэг ослын улмаас зургаан хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байгаа аж.
Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгааныг авч үзвэл:
Жолооч: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг гарч байна. Тухайлбал:
Нийслэл хотод замын хөдөлгөөний дүрмийн
- 8 дугаар заалт: /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/
- 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/
- 15 дугаар заалт: /Уулзвар нэвтрэх/
- 16 дугаар заалт: /Явган хүний гарц нэвтрэх,/
- 19 дүгээр заалт: /Хорооллын доторх хөдөлгөөн/
Орон нутагт замын хөдөлгөөний дүрмийн
- 10 дугаар заалт: /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/
- 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/
- 12 дугаар заалт: /Тээврийн хэрэгслийн хурд/
- 13 дугаар заалт: /Гүйцэж түрүүлэх ба гүйцэх/
- 18 дугаар заалт: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/
- 24 дүгээр заалт: /Ачаа тээвэрлэх/ зэрэг болно.
Гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагчид нийт 3,072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван иргэнийг тус тус илрүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан таван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
- Нийслэл хотод явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах
- Үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох
- Өвлийн улирал эхэлж байгаа тул улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх
- Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.