ЭХЭМҮТ болон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтарч элэгний хатуурал нь эцсийн шатандаа орсон 15 настай охин элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.
Аравдугаар сарын 15-ны өдөр хийгдсан хагалгааны донор нь охинтой төрсөн ах дүүгийн хүүхэд буюу үеэл нь байсан. Донор болон элэг шилжүүлэн суулгуулсан хүүхдийн бие сайн, эмнэлэгт эмчилгээ үргэлжлүүлж байна. Охин сүүлийн хоёр жил эмчийн хяналтад байсан гэж ХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав GOGO сайтад мэдээлжээ.
Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх 2014 онд хийгдэж эхэлсэн байна. Анх ЭХЭМҮТ, О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч 2014 онд эхний хоёр мэс заслыг хийж байжээ.