–Энэ хууль батлагдсанаар жолооч нарт ашигтай гэж хууль санаачилгач нар яриад байгаа нь хэн бодит вэ.
-Энэхүү шинэ хуулийн төсөлтэй танилцахад Төрийн нэрээр одоо хэрэгжиж буй даатгалын үйл ажиллагааг тасалдуулж, Хариуцлагын Даатгалын Корпораци байгуулагдсанаар төрийн өндөр алба хашиж буй хэсэг хүн давхар дээл нөмөрч, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, авилга, хээл хахууль албан тушаалын наймааг цэцэглүүлэх сэдэл, магадлал өндөр байна.
Аль нэг нам сонгуулийн үр дүнгээр олонх болсон тохиолдолд бялуу хуваах зорилгоор Үндэсний Зөвлөл, Баталгаат сан, хариуцлагын Даатгалын сан, Маргаан шийдвэрлэх зөвлөл гэх мэт олон албан тушаал томилгоо хийх эрх бүхий субьект байгуулах Санхүүгийн зохицуулах хорооны хяналтгүйгээр шууд захиран зарцуулах хандив тусламж, зээл авах, хуулиар олгогдсон бусад орлогыг шууд захиран зарцуулах нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай”, “Авилгын эсрэг хууль”,”Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох хуулийн зүйл заалтыг хязгаарласан алхам болох тул, “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай”- хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.3 болон “даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах тухай хоёрдугаар бүлэг”- бүхэлдээ тусаагүй байгаа нь энэ салбарт ажиллаж буй олон зуун албан хаагчийн ажлын байрыг “Төр”- булаан авах, эрх зүйн таагүй орчинг бүрдүүлсэн гэх мэт олон зүйлийн алдаа магадлал байх тул нийтийн эрх ашгийг хангаж чадаагүй уг хуулийн төслийг эгүүлэн татаж хэлэлцүүлэхгүй байхыг хүсэж байна.
Маргаан шийдвэрлэх зөвлөл болон татвар төлөгч автозасварын төвөөр л тухайн осолд холбогдогч нар үйлчлүлнэ гэдэг нь машины хохирол оо одоо 24 цагын дотор шийдүүлж байсан бол энэ хуулиар 30 хоног болж хойшлох үндэслэлтэй харагдаж байна.
-Энэ хууль батлагдвал таны харж байгаагаар юу тусгах шаардлагатай вэ
-Хэрэв “Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай”- бие даасан хуулийг заавал батлах асуудал яригдвал: энэхүү шинэ хуулийн төсөлд “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай” хуулийн тодорхой зүйл, заалт, хэсгийг суулгаж өгөх саналыг дэвшүүлж байна. Энэ хуулийн бодит зорилго нь хохирогчийн эрхийг сэргээх, жолоочийг хариуцлагажуулахад бус хариуцлагын даатгалын корпораци нэрээр төрийн өмчит улстөрчдийн оролцоог нэмэгдүүлсэн хуулийн этгээдийг байгуулахад чиглэсэн байна.
Тиймээс одоо хэрэгжиж байгаа “Албан журмын даатгалын тухай”- хуулийн харилцааг сайжруулсан зүйл огт харагдахгүй, үндсэн зорилго зорилтоо олоогүй түүхий хуулийн төсөл гэж харагдаж байна.Хэрэв энэхүү хуулийг заавал шинэчлэн найруулах шаардлагатай бол ажлын хэсгийг шинээр байгуулж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлүүдийг оролцуулах, тулгамдаж буй асуудлын хүрээнд түүнийг хэрхэн сайжруулах талаар дүн шинжилгээ, судалгаа үндэслэлтэйгээр нухацтай ярилцаж, хуулийн төслийг шинээр боловсруулах нь зүйтэй тул энэхүү хуулийн төслийг эгүүлэн татах хэрэгтэй юм.
-Хууль санаачилагчийн зүгээс уг хуулийн төсөл эсэргүүцэхийг буруутгаад байгаа нь хэр үндэслэлтэй гэж харж байна.
-Хэн нэгний захиалгаар Монгол Улсын даатгалын салбар төдийгүй санхүүгийн зах зээлийн суурийг ганхуулж төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг ганхуулах тухйан захиалагчид давуу эрх олгосон хуулийн төсөл гэж харж байна. Тухайн хуулийн төсөл нь Жолоочийн даатгалын тухай хуулийг шууд хуулахдаа зарим зүйл заалт хэсгийг өөрчилж, Төрийн оролцоотой Корпораци байгуулах даатгалын нийт хураамжийг төрд төвлөрүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын чиг үүргийг үгүй хийж, Зам тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтангуудын эрх мэдлийг хязгааргүй тавьж өгсөн, Үндэсний зөвлөл гэж байгуулаад асуудлыг хүнд сурталтай, авилга, албан тушаал наймаалцах боломжоор хангасан хирнээ хохирогчийн хохиролыг бүрэн барагдуулах ялангуяа амь нас, эрүүл мэндийн үнэлгээг нэмэгдүүлэх цахим даатгалыг агуулга, цар хүрээг хууль, эрх зүйн харилцааны хувьд тодорхой тусгаж өгөөгүй байна.
Харин одоо хэрэгжиж буй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн суурь үзүүлэлтийг хангасан, нийтийн эрх ашигт нийцсэн, салбар хуулиудын уялдаа холбоо харилцааг сайжруулсан, жолоочийн нөхөн олговорыг ангилалаас хамаарч нэмэгдүүлсэн, Санхүүгийн Зохицуулах хорооны хяналт шалгалтыг сайжруулах, даатгалуулагчийн бухимдлыг төрүүлэхгүй, гацдагүй стандарт шаардлага хангасан, халдлагад өртөхөөргүй, программын аюулгүй ажиллагааг хангасан, программын бааз суурь нэмэгдүүлсэн тодорхой журам дүрмийг батлах, “Албан Журмын Даатагчдын Холбоо”-г татан буулгаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны нэгдсэн баазыг түшиглэж, тодорхой хяналт дор ажлыг үр дүнтэй чадварлаг, хүнд сурталгүй, тогтвортой төрийн бодлогоор хангаж ажиллах зарчим баримтлах нь зүйд нийцэнэ гэжмэргэжлийн байгууллагууд санал нэг байгаа.
-Бусад орны хувьд автомашин эзэмшигчийн даатгалыг хэрхэн шийдвэрлэдэг бол
-Тандан судалгаанд хөндөгдсөн нөхөн төлбөрийн хэмжээ олгоход дүгнэсэн дүгнэлт нь хоорондоо логик зөрчилтэй байна. Судалгаанаас хархад дэлхийн бусад оронд ялангуяа АНУ-д төр нь шууд анхдагч зах зээлд даатгал хийгээд явдэг даатгалын тогтолцоо байхгүй Зөвхөн зохицуулалтыг зөв ойлгомжтой харилцаанд алдаа гарахгүй хийхийг чухалчилсан байдлыг дээдлэж ирсэн байна.Уг хуулийн төслийг өргөн мэдүүлэхгүй байх, дахин үнэн зөв, бодит байдалд тулгуурласан, өргөн цар хүрээтэй “авто тээврийн хэрэгсэл жолоодогч”- нарын санал, даатгалын байгуулага, даатгалын зуучлагч байгуулага, даатгуулагч нарын санал, судалгааг үндэслэж, одоо хэрэгжиж буй хуулинд нэмэлт, өөрчлөлт, оруулах журмаар асуудлыг эерэгээр шийдвэрлэхийг төсөл санаачлагч нараас хүсэж, хамтран ажиллах саналтай байгааг бид мэдэгдсэн албан тоот ч хүргүүлсэн.
-Энэ хуулийн төсөл ямар хуулийн зүйл заалттай зөрчөөд байгаа вэ
-Энэхүү “Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод дэмжихгүй байх, УИХ-аар авч хэлцэхгүй байхыг шалтгаан гэвэл бусад салбар хууль хоорондын уялдаа, ЗГ –аас гаргасан журам дэвшүүлсэн зорилтой уялдахгүй байгаа юм. Тухайлбал УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлого, хуулийн төсөл зэрэг бодлогын бүхий бичиг баримттай агуулга, зорилго нь уялдахгүй мөн “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын зорилго, агуулгаас тэс эсрэг, “шинэ ухралтын эдийн засаг, санхүү” гэж нэрлэхээр хуулийг санаачлан хэлэлцүүлж байгааг даатгалын салбарын бүх оролцогчид эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан “Ухаалаг санхүүгийн зах зээл бүлгийн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр заасан “Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна” гэдэг зорилгыг энэ хууль үгүй хийх болно гэдгийг мэргэжлийн оролцогчдын хувьд зайлшгүй хэлэх хэрэгтэй юм.
-Ярилцсанд баярлалаа