Гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай “Тайшир-Алтай” ус цэвэршүүлэх станц ашиглалтанд орлоо.
“Тайшир-Алтай ус хангамж” төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2019 онд эхлүүлж байв.
Тус станц нь Монгол Улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц болж байгаагаараа онцлогтой.
Завхан голоос Говь-Алтай аймгийн тѳв хүртэл нийт 54 км урт ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног тѳхѳѳрѳмжийн хамт суурилуулснаар, Алтай хотын 19.000 гаруй иргэнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах юм.