АНУ-ын эрдэмтэд хүний үс халзрах нь үүдэл эсийн хөгшрөлтөөс үүдэлтэй болохыг тогтоожээ. Чикагогийн их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааны үр дүнгээ Nature Aging сэтгүүлд нийтэлсэн байна.
Эрдэмтэд хулгана дээр хийсэн туршилтаар үсний үүдэл эс хөгшрөхөд наалдамхай чанар нь багасч, уутанцрын тусгай газруудыг орхин, арьсны гүн рүү нэвтэрдэг болохыг тогтоожээ.
Нарийн бичил орчид үс ургахад шаардлагатай үүдэл эсүүд улам бүр багасдаг бөгөөд энэ нь үс нимгэрч, аажмаар халзан болоход хүргэдэг” гэж тус судалгаанд тэмдэглэжээ.