Ням гарагт Токио хотын захын дүүргийн галт тэргэнд хутга барьж явсан этгээд хэд хэдэн зорчигчийг хутгалж, дараа нь гал тэргэнд гал тавьсан хэрэг гарчээ. NHK телевизийн мэдээлснээр наад зах нь 10 зорчигч гэмтэж, нэг зорчигч хүнд шархадсан байна.
NHK халдлага үйлдэгч этгээдийг 20 настай залуу байсан талаар мэдээлж, цагдаагийнхан түүнийг баривчлагдсан бөгөөд хэргийн газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг дурдсан байна.
Токио хотын Цагдаагийн газрын мэдээлснээр халдлага Кокурё вокзалын ойролцоох Кейо цахилгаан төмөр замд болсон байна. Халдлага үйлдсэн этгээдийн яагаад ийм хэрэг үйлдэх болох нь тодорхойгүй байна.
Телевизийн бичлэгт хэргийн газарт олон гал сөнөөгч, цагдаа, аврах албаныхан ажиллаж, зорчигчдыг аварч байгаа нь гарсан бөгөөд зорчигчдийн ихэнх нь галт тэрэгний цонхноос зугтсан байна.
Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд Токио хотод галт тэргэнд хоёр дахь удаагаа хутгатай халдсан хэрэг юм. Наймдугаар сард Токиогийн Олимпийн хаалтын ёслолын өмнөх өдөр 36 настай эрэгтэй Токио хотын захын галт тэргэнд сууж явсан 10 зорчигчийг хутгалсан хэрэг гарсан. Сэжигтэн цагдаад дараа нь аз жаргалтай харагдаж байгаа эмэгтэй рүү дайрахыг хүсч байгаагаа хэлж байжээ.