Өмнөд Солонгосын хуулийн байгууллагууд Америкийн эрх баригчдын мөнгө угаах, хулгай хийх зориулалттай компьютерийн программ зохиож, тараасан хэрэгт буруутгаж байсан Оросын иргэнийг АНУ-д аравдугаар сарын 20-нд шилжүүлэн өгсөн талаар Ryonghap агентлаг мэдээллээ.
Ryonghap-ийн мэдээлснээр шилжүүлэн өгсөн ОХУ-ын иргэн нь олон улсын гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн бөгөөд түүний нэрийг мэдээнд дурдаагүй байна.
Өмнөд Солонгосын Хууль зүйн яам Оросын иргэнийг гэмт хэргийн бүлэглэлд ажиллаж компани болон хувь хүмүүсээс хоёр сая гаруй доллар хулгайлсан хэрэгт буруутгасан бөгөөд хакерын Трикбот программыг боловсруулсан гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын департаментын мэдээлснээр, ОХУ-ын иргэнд холбогдох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Охайо мужийн шүүхээс гаргажээ.
Эх сурвалж: ИНТЕРФАКС