БНСУ-ын “Samsung Electronics” компанийн орлого энэ оны гуравдугаар улиралд өсжээ. Үүнд хагас дамжуулагчийн бизнес голлох нөлөө үзүүлсэн байна.
Тодруулбал, энэ оны 7-9 дүгээр сард цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 31.3 хувиар өсөж, 12.29 их наяд вонд /10.5 тэрбум ам.доллар/ хүрсэн гэж тус компанийн тайланд дурджээ.
Мөн үйл ажиллагааны ашиг 28 хувиар өсөж, 15.82 их наяд вонд хүрсэн нь 2018 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн борлуулалт улирлын хувьд хамгийн дээд үзүүлэлт болох 73.98 их наяд вонд хүрчээ.
Улирлаар авч үзвэл, үйл ажиллагааны ашиг энэ оны хоёрдугаар улирлынхаас 26 хувиар, борлуулалт 10 хувиар тус тус өссөн байна.
Компанийн үзүүлэлтүүд ийнхүү сайжрахад тогтвортой өсөлт үзүүлж буй чипийн бизнес голлон нөлөөлжээ. Мөн санах ойн чипийн үнэ өсөж, чипийн гэрээт үйлдвэрлэлийн бизнесийн өгөөжийн түвшин дээшилж, ашиг нь нэмэгджээ.
Үүний зэрэгцээ наймдугаар сараас “Galaxy Z Fold3”, “Galaxy Z Flip3” хэмээх хоёр эвхэгддэг ухаалаг гар утсаа худалдаанд гаргаснаар гар утасны бизнесийн орлого өссөн байна.
Эх сурвалж: