ITM 2021 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хүртээмжтэй Аялал Жуулчлал” уриан дор 22 дахь жилдээ зохион байгуулагдаж “Мишээл ЭКСПО”-д төвд өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн яармагийн үеэр 2021 оны үзэсгэлэнгийн түнш Хэнтий аймаг ирэх оны үзэсгэлэнгийн түнш Булган аймагт шилжин явах туг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болох юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд аймаг тус бүрээс 15-25 төлөөлөл ирж, аялал жуулчлалын павильон ажиллуулж байгаа бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын маршруттай танилцах боломжийг олгоно хэмээн зохион байгуулагч Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлж байна.
Өнөөдрөөс 3 өдөр үргэлжлэх аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармагаар:
- Аялах боломжтой байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газар, рашаан сувилалтай танилцана.
- Аяллын үеийн техник хэрэгсэл,шинэ төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцана.
- 21 аймгийн бүх жуулчны бааз, зочид буудалтай танилцаж, үнийн судалгаа хийж хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.
- Аймаг тус бүрийг төлөөлөх брэнд бүтээгдэхүүн, газрын зураг, гарын авлага зэргээс худалдан авах боломжтой аж.
Мөн үзэсгэлэнгээр:
- Жуулчны баазуудын хоол үйлчилгээнд зориулсан эко хүнс, бүтээгдэхүүн,
- “Гэр ба байгаль” концепт,
- “Усан тэлмэн жороо” морин аяллын бүтээгдэхүүн,
- жуулчны баазын барилга байгууламж, зураг төсөл ба ТЭЗҮ-г танилцуулж,
- “UB city tour” -эвент бүтээгдэхүүн
- “HoReCa платформ”-чиг хандлага
- Хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх ур чадвар
- “Монгол туургатан театр”-Төв аймгийн бүтээгдэхүүн
- Соёлын биет бус өв- жуулчинд зориулсан бүтээгдэхүүнийг тус тус танилцуулах юм.
Үзэсгэлэнгийн үеэр мөн 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд зориулсан “Орон нутгийн аялал жуулчлалын нөхцөл байдлыг сайжруулах гарц” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт “Новотел” зочид буудалд энэ сарын 30-нд болох аж.