Хэнтий аймагт хоёр тэрбум төгрөгөөр баригдсан “Андлалын хөшөө” олон нийтийн шүүмжлэлд өртөж, наймдугаар сард энэ хөшөөг буулган, 2 тэрбум төгрөгийг улсын төсөвт эргүүлэн татаж байв.
Андлалын хөшөөний суурин дээр Уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн андгай” нэртэй хөшөө босчээ. Энэ талаар Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар “Иргэдийн хандиваар шинэ “Андлалын өргөө”-г хоёр сарын хугацаанд байгуулсан. Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг “Хөхүүрийн хөндий” хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл “Андлалын өргөө”-г энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн уг хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн. Тухайлбал, Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байна. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм” гэсэн мэдээллийг өгчээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Mymongolia.mn