Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна

2021-10-27 12:57
148

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Уг хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар тунтай холбоотой үүрэг өгсөн болохыг Засгийн газраас мэдээллээ.

Тодруулбал,

  • Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах
  • Өвдөөд эдгэрсэн иргэд гуравдугаар тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх
  • Арваннэгдүгээр сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл, спортын арга хэмжээг нээх аж.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй