Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажил, Авлигын эсрэг ажлын багийн мэдээлэл, Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлтийн талаар хэлэлцэж байгаа аж.