Америкийн тагнуулын ажилтнууд Исламын улс бүлэглэлийн (ISIS) Афганистан дахь дайчид зургаан сарын дотор гадаадад шинэ халдлагууд үйлдэнэ гэж үзсэн талаар Пентагоны улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга Колин Кол мэдэгдэв.
Афганистан дахь ISIS энэ боломжийг 6-12 сарын дотор олж авна гэж АНУ-ын тагнуулын байгууллага үзэж байгаа бол “Аль-Каида” бүлэглэлд үүнийг хийхэд нэг юмуу хоёр жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаагаа Колин Кол Сенатын сонсгол дээр хэлжээ.
Исламын улс өмнө нь Афганистан дахь цахилгаан станцад гарсан дэлбэрэлт болон Кандагар дахь лалын сүмийг дэлбэлсэн хэрэгт тус бүлэглэл хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Үүний дараа ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Москва террористуудын үйл ажиллагаанд санаа зовж байгаагаа илэрхийлж байсан.
Гэхдээ Оросын эрх баригчид энэ зун засгийн эрхэнд гарсан Талибанчууд гаднын дэмжлэггүйгээр тэдгээр дайчдын эсрэг тэмцэж чадна гэж үзэж байгаа аж.