Барилгын материалын үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас нэмэгдэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын ажлуудад хүндрэл үүссэн аж.
Үндэсний статистикийн газраас гаргасан барилгын үнийн индексээр тооцож үзэхэд 220 орчим тэрбум төгрөгийн өсөлт гарсан байна.
Барилгын компаниудын гүйцэтгэл 30 хувь, 70 хувь гэх мэтчилэн янз бүр байгаа бөгөөд 2022 оны эхэнд дахин үнийн өсөлтийн индексийг тооцож үзэн магадлал хийгээд хэрхэн санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдлээ.