Фэйсбүүк болон Инстаграм Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонарогийн Соvid-19 халдварын эсрэг вакцины талаар ярьсан бичлэгийг устгажээ. Тэрбээр вакцины талаар ярихдаа ХДХВ хоёрыг хоорондоо холбоо хамааралтай тухай ярьсан тул Facebook болон Instagram сайтууд энэ яриаг устгасан гэж Folha de São Paulo сонин мэдээлэв.
Тус хэвлэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд “COVID-19-ийн эсрэг вакцины талаар хүмүүст эргэлзээ төрүүлсэн мэдээлэл дамжуулах ёсгүй гэж үзсэн тухайгаа мөн мэдэгджээ.
Жайр Болсонаро өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлэгт оролцохдоо вакцинуудын хоорондын холбоо, ХДХВ-ийн халдвар авах магадлалын талаар ярьжээ. Харин Бразилын халдвар судлалын нийгэмлэг, Бразилын анагаах ухааны нийгэмлэг зэрэг шинжлэх ухааны байгууллагууд Ерөнхийлөгчийнхөө мэдэгдлийг үгүйсгэж, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг вакцины гурав дахь нэмэлт тунг авахыг уриалжээ.