Баянзүрх дүүрэг Лантуун тохио ТББ, Пластик центр ХХК, Өнгө нэм ТББ-тай хамтран өнгөрсөн наймдугаар сард “Зүгээр битгий хая” аяныг эхлүүлсэн.
Уг аяны хүрээнд тус дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдэд зориулж “ЗҮБИ” хүүхдийн тоглоомын талбайг бий болголоо.
Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Баянзүрх дүүрэг иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. 2022 онд хүүхэд хамгааллын төвлөрсөн байрыг ашиглалтад оруулах, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийн сэтгэл заслын эмчилгээ цаашлаад Баянзүрх хүүхдийн зуслан зэрэг олон төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио болон бусад ТББ-ууд дэмжиж, хамтарч ажиллаарай! Баянзүрх дүүрэг зөв санаачилгыг үргэлж дэмжих болно” гэсэн юм.
Тоглоомын талбайг барихын тулд хаягдал гялгар уутыг цуглуулж, дахин боловсруулснаар уг төслийн төсвийг бүрдүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд ийнхүү амжилттай хэрэгжүүлсэн байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.