Facebook-ийн ажилтан асан Фрэнсис Хауген Британийн парламентын хороонд мэдүүлэг өгнө

Facebook олон нийтийн сүлжээг аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгаас илүүтэй өөрсдийн ашгийг илүүд тавьдаг хэмээн буруутгаж буй компанийн ажилтан асан Фрэнсис Хауген өнөөдөр Их Британийн парламентын интерэнтийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийн нэгдсэн хороонд мэдүүлэг өгнө.

Түүний мэдүүлгээс өмнөх Sunday Times сонин Хаугены хэлсэн үгийг эш татсан байна. Энд Facebook компанийг үндэсний аюулгүй байдалд ирэх заналхийлэл, тэр дундаа Орос, Иранаас ирэх заналхийллийг шалгаж сэргийлдэг хэтэрхий цөөн ажилтантай гэжээ. Дэлхийн улс орнуудын нийгмийн идэвхэд мониторинг хийдэг хэлтэст ердөө л 6-7 хүн ажилладаг гэнэ.

Хауген болон түүний ажлынхан Ираны засаг захиргаа бусад улс орнуудыг яаж тагнаж чагнаж буйн гэрч болж байсан гэж тэрбээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Хятадын тусгай албад энэхүү олон нийтийн сүлжээг дэлхий даяар амьдардаг уйгуруудыг мөрдөн шалгахад ашигладаг гэнэ.

“Гурван тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй Facebook-т нууц нөлөө, тагнуултай холбоотой аюул заналхийллийг илрүүлэх, арилгах 200-гаад л хүн ажилладаг” хэмээн Хауген ярьжээ.

Тэрбээр Британи болон бусад улсыг ардчиллаа хамгаалахын тулд олон нийтийн сүлжээг илүү хатуу зохицуулалттай болгохыг уриалсан байна.

Үүний зэрэгцээ Bloomberg Хаугений илчлэлттэй холбоотой бас нэг асуудалд анхаарал хандуулжээ. Энэтхэг, Пакистан зэрэг орнуудын олон нийтийн сүлжээний талаар хөндсөн байна. Тодруулбал, Facebook-ийн алгоритмуудын үйлдлийг хянах туршилтын хүрээнд эдгээр улсуудын шинэ хэрэглэгчдэд санал болгож буй контентыг хянадаг Facebook-ийн ажилтны мэдээллийг дурджээ.

“Би гурван долоо хоногийн хугацаанд үхсэн хүмүүсийн зургийг бүх наснаасаа илүү харсан” гэж тэрхүү ажилтан хэлсэн байна.

Туршилтын хүрээнд хэрэглэгчдэд үндэстэн хоорондын дайсагналцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуурамч мэдээлэл, пакистанчуудын үйлдсэн гэх алан хядах ажиллагаа, дэлбэрэлт, аллага зэрэг мэдээлэл гарч ирж байжээ.

Facebook энэ туршилт нь иймэрхүү контентыг илрүүлж, хаах системийг илүү сайжруулахад тусалдаг байсан гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close