Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр (2021.10.25) 11.00 цагт “Жишиг үнэ ба АМНАТ” сэдэвт хэлэлцүүлэг эхлэв.
БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа ч Монгол Улс дэд бүтэц, хил гаалийн асуудлаас болж зах зээлээс тусгаарлагдаж, ашиг хүртэж чадахгүй байгаа юм.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг хэт өндрөөр тооцож байгаа нь аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэж буй билээ.
Иймд цар тахлын хүнд үед тохирсон гарц гаргалгаа олох зорилгоор “Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр өрнөж буй энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна.