Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Т /17настай, эмэгтэй/ энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдан, гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Улмаар Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т-г эрэн хайх ажиллагааг Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт “Цахир толгой” гэдэг газар хүртэл 3 км-т, “Дамжлага баазын гүүр” гэдэг газраас “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 7 км-т, гэрээс нь баруун зүгт “Хөшөөт толгой” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.24-ний өдрийн 00:10 цагт зогсоосон байна. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээлсэн.
Тэгвэл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 11.04 цагт иргэн 17 настай эмэгтэй иргэн Т-гийн цогцсыг тус багийн Дамжлага бааз гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас Хөвсгөл нуурын уснаас гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.