Ухаалаг утастай байхад цүнх, хэтэвч, банкны карт аль алиныг нь авч явах хэрэггүй болсныг та мэдэх үү. Банкны олон картаа Pass аппликэйшнд холбосон байхад төлбөр тооцоо хийхдээ ямар нэгэн төхөөрөмжид хүрэлцэх шаардлагагүйгээр гар утсаараа хийчихдэг болсон билээ. Тэгвэл ХААН Банк ухаалаг хэтэвч Pass аппликэйшн ашиглан төлбөр тооцоогоо хийж буй харилцагчдынхаа дунд iPhone 13 гар утасны эзэн болох урамшуулалт аян зарлалаа.
Тус урамшуулалт аян 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн 12-р сарын 5-ны өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийт гурван удаа тохирол явуулж, 12 харилцагч тодруулан, хамгийн сүүлийн үеийн загварын энэхүү ухаалаг гар утсыг бэлгэнд өгөх юм.
Энэ хугацаанд та Pass тэмдэглэгээ бүхий ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр Pass aппликэйшнийг уншуулснаар 3000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй гүйлгээ бүрдээ нэг тохирлын эрх авах боломжтой болно. Тохирлын эздийг 14 хоног тутамд нэг удаа буюу 2021.11.10, 2021.11.24, 2021.12.08-ны өдрүүдэд ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар (Khan Bank) LIVE ашиглан тус тус тодруулах юм.
Та Pass аппликэйшнийхээ “Сүүлийн 5 гүйлгээ” хэсгээс болон өөрийн карт дээр даран “Гүйлгээ” хэсэгт хандсанаар худалдан авалтын үнийн дүнгээ шалган тохирлын эрхээ харах боломжтой. Мөн Pass аппликэйшний “Үйлчилгээний цэгүүд” цэс рүү нэвтэрч, Pass аппликэйшнээр худалдан авалт хийх боломжтой өөрт ойр байрлах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын байршлын мэдээллийг хараарай.
Хэрэв та гар утсандаа ХААН Банкны Pass aппликэйшн суулгаж амжаагүй бол яг одоо татан авахыг зөвлөж байна. Pass аппликэйшний давуу тал нь 10,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд ПИН код шаардахгүй бөгөөд гар утсаараа ПОС төхөөрөмжийн дэлгэцэнд гарч ирсэн QR кодыг уншуулах төдийд гүйлгээ хийгдэнэ. Хамгийн гол нь харилцагч өөрийн ПИН кодоо хэлэх шаардлага гарахгүй, нууцлал алдахгүй. Мөн зайнаас уншуулах тул хүрэлцэхгүй, элдэв нян бактер дамжих, халдвараас сэргийлэх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Pass аппликэйшний тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.