АН-ын УИХ дахь бүлгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр АТГ-т улстөрчдийг шалгуулах хүсэлт өгөхөөх очлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Асашёорюү Д.Дагвадорж болон Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарыг АТГ-д шалгуулна гэдгээ өчигдөр Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан юм.
Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зуслангийн байшинг олон нийтэд дрон ашиглан лайваар дамжуулан харуулсан. Өнөөдөр тэрбээр мэргэжлийн хүмүүсээр багцаа үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэгэн ярилцлагадаа “500-хан сая төгрөгийн амбаар” хэмээн хэлж байсан Ц.Нямдоржийн хаус нь багадаа 4 сая доллараас давна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Х.Баттулгын тухайд төмөр замын төслийг будилуулсан, ОХУ-д ашигтай нүүдэл хийж, өнөөдөр нүүрсээ гаргаж чадахгүй гацааж байгаа гэдэг үндэслэлээр шалгуулна гэж байгаа бол Асашёорюү Д.Дагвадоржийг Улсын циркийн хувьчлалтай холбоотойгоор шалгуулах гэнэ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийнхөө ойр дотны бүх хүнийг Цагдаад даргаар томилуулсан. “Херо” студын найруулагч Баатар нь төрийн мөнгөөр Мэдээний урсгал нэвтрүүлэг болон цахим наадам хийсэн. Хүүхдийн фондын мөнгийг ашигласан гэх мэт асуудлаар шалгуулна хэмээн мэдэгдэж байна.