Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Европын цахим кино наадам 21”  эхэллээ.

Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадмаар  европын шилдэг кино бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог байна.

Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд 13 киног монгол дуу оруулалттай, 3 киног монгол хадмал орчуулгатай, 9 киног англи хадмал орчуулгатайгаар  festivalscope.com/page/euff-mongolia/ цахим хуудаснаас 2021 оны 10 сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд  үзэх боломжтой.

Үзэгчид энэхүү кино урлагийн бүтээлүүдээр дамжуулан залуу нас ба төлөвшилт, өнгөрсөн ба орчин цаг, гэр бүлийн үнэ цэнэ, ганцаардал, зөрчилдөөн, итгэл найдвар зэргийг мэдрэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төлөөлөгчийн газрын вэб хуудас europa.eu/delegations/mongolia болон олон нийтийн мэдээллийн сувгуудаар зочлон үзнэ үү:

facebook.com/EUinMongoliatwitter.com/EUinMongolia,

twitter.com/EUAmbMNGinstagram.com/euinmongolia/

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн