Нигерийн Ойо мужийн шоронд зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараа 800 гаруй хоригдол оргожээ. Тэднээс 262 гаруй хоригдлыг эргүүлэн баривчлагдсан талаар тус улсын Засан хүмүүжүүлэх төвийн төлөөлөгчөөс иш татан орон нутгийн NAN агентлаг мэдээлжээ.
Өмнө нь “Punch” сонин Нигерийн баруун өмнөд хэсэгт байрлах шорон руу зэвсэгт халдлага үйлдэж, хоригдлуудыг сулласан тухай мэдээлсэн байна. Аюулгүй байдлын албаныхан оргодлуудыг хайж эхэлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр үл мэдэгдэх зэвсэглэсэн хүмүүс хамгаалалтын албаныхантай ширүүн мөргөлдөж, хорих ангийн ханыг нураахын тулд тэсрэх бодис ашигласан гэж тэмдэглэжээ. Ийнхүү шоронгийн байгууламжийн хашаа, ханыг нураан хоригдлуудыг сулласан байна.
Засан хүмүүжүүлэх газрын хэвлэлийн төлөөлөгч оргосон 262 хоригдлыг л саатуулаад байгаа бөгөөд 575 нь эрх чөлөөтэй байгаа гэж НАН-ийн мэдээнд дурджээ. Оргодлууд шоронд шүүхийн шийдвэр хүлээж байсан юм байна.