Хятадын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, гурван хүн шархадсан талаар Хятадын төв телевиз Бямба гарагт мэдээлэв. Осол Алашан аймгийн Байн Аобао аж үйлдвэрийн парк дахь Жунгао химийн үйлдвэрт болжээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар баасан гаригийн 23.00 цаг орчимд болсон бөгөөд галыг 23.50 цагт унтрааж, бүх хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлжээ. Одоогоор шархадсан гурван хүний нэгнийх нь биеийн байдал хүнд, хоёр нь хөнгөн гэмтэл авсан байна.
Галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.