ЭМЯ сүүлийн 24 цагт 1731 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 17 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1570-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 1086 нь нийслэлд, 475 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.384 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.682  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн