Жил бүр Улаанбаатар дахь “Русский дом”-с ОХУ-ын Засгийн газрын бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын 600 элсэгчдэд олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг.

Тэгвэл энэхүү 100%-ийн тэтгэлгээр сурах сургуулиудтай таницлцах, мэргэжил сонголтоо оновчтой хийх боломжийг олгох үүднээс энэ жил VI дахь удаагаа Оросын боловсролын үзэсгэлэн онлайнаар http://expo.edurussia.mn/ сайт (Facebook: Оросын боловсрол EDURUSSIA), дээр зохиогдож байна.

Оросын боловсролын үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил, сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгодогоос гадна, үзэсгэлэнгийн үеэр сонгон шалгаруулалтын журам шаардлагуудын талаар Улаанбаатар  дахь “Русский дом”-с албан ёсны мэдээлэл хийдэг.

Энэ жилийн үзэсгэлэнд Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток, Томск, Челябинск, Ростов-на-Дону, Архангельск, Саратов, Якутск, Иркутск, Краснодар хотуудаас өндөр чансаатай 21 шилдэг их сургуулиуд оролцож, Оросод суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн дор олгож байна.

Шинэ Орос орон бол өнөөгийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Анагаах ухаан, академик боловсрол, шинжлэх ухаан, инженерийн шийдлүүд, сансар судлал, аюулгүй байдал, батлан хамгаалах, сонгодог урлаг, соёл иргэншлээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг.

Иймээс дэлхийн боловсролыг тив дамнан эрэх бус хил залгаа Орос орондоо эзэмшин, Монголд хамгийн их тэтгэлэг олгож байгаа боломжийг алдахгүй байхыг элсэгч, оюутан залуучууддаа санал болгож байлаа. Учир нь Оросод сурна гэдэг нь академик боловсрол эзэмшихээс гадна оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан Европ, Азийн бусад орнуудад суралцах, урлаг спорт, олон улсын форум, арга хэмжээнүүдэд оролцох Таны амьдрал дахь онц сонирхолтой аялал байдаг.

Оросын их сургуулиудтай монгол хэл дээр шууд холбогдох:

http://expo.edurussia.mn/expo-hall?page=2

Онлайн үзэсгэлэнгийн хөтөлбөр:

https://edurussia.mn/online-exhibition-program

Онлайн Үзэсгэлэнд бүртгүүлэх, оролцох:

http://expo.edurussia.mn/

ЗГ-ын тэтгэлгийн шалгаруулалтын журам:

https://edurussia.mn/gov-scholarship

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн