JCI Улаанбаатар салбар байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Аутизмын хүрээний эмгэгтэй” хүүхэд залуучууд руу чиглэсэн “As one” төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарт зориулан гаргасан гарын авлагын номын нээлт маш амжилттай боллоо.
Номын нээлтэд:
- БШУЯ-ны ТХБоловсролын хэлтсийн дарга Гэрэлтуяа
- МАХ-ны ТУЗ-ийн дарга Амарбуян
- ННФ-ын төслийн зохицуулагч Алтангэрэл
- JCI Улаанбаатар салбар байгууллагын 2021 оны Ерөнхийлөгч Бүрэнжаргал,
мөн Улаанбаатар хотын хэмжээнд туршилтын 4-н сургуулийн захирал удирдлага, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл болох 80 гаруй хүмүүс нээлтэд оролцож үг хэлж өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Монголын аутизмын холбооны судалгаагаар 800 гаруй аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бүртгэлтэйгээс 40% сургуулийн өмнөх насны, 50% сургуулийн насны буюу 6-16 насны хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд тусгай дунд сургууль хангалтгүйгээс ЕБС-д суралцах шаардлага үүсдэг. Гэвч ЕБС-ийн багш нарын 85% нь аутизмын тухай ойлголт, заах арга зүй дутмаг байсныг арилгаж аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан боловсрол эзэмших боломжийг бий болгосон сайхан арга хэмжээ боллоо.
Энэхүү гарын авлагын хэвлэлийн дотор агуулгыг МАХ, ННФ-аас гадна JCI Улаанбаатар салбар байгууллагын санхүүжилтээр нийт 1000 ширхэг хэвлүүлэн Монгол улсын баруун зүгт Баян-Өлгий аймаг, Хойд зүгт Хөвсгөл аймаг, зүүн зүгт Дорнод аймаг, өмнөд зүгт Өмнөговь аймаг хүртэл JCI Улаанбаатар салбар байгууллагын залуучууд JCI Монголын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөө танилцуулж, ЕБС-ийн багш нарт үнэ төлбөргүй тарааж өглөө.
JCI Улаанбаатар салбар байгууллагa