Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өдөр бүр тогтмол өгч байгаа.
Тэгвэл аравдугаар сарын 22-н буюу өнөөдрөөс эхлэн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоон мэдээллийг олон нийтэд мэдээлэх шаардлагагүй гэж үзжээ. Бид энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад эдгэрсэн хүмүүсийн тоон мэдээллийг нийтлэх шаардлагагүй гэж ЭМЯ үзсэн гэв.