БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын багийн бүрэлдэхүүнд яамны газрын дарга, мэргэжилтнүүдээс гадна Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Монгол Улсын Боловсролын их сургуулийн төлөөллүүд багтжээ.
Ажлын баг энэ өдрүүдэд аймгийн төв болон Улаанхус, Сагсай, Алтанцөгц, Буянт сумын бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, сургууль, цэцэрлэгийн удирдлага, сургалтын менежер, арга зүйч, багш нарт арга зүйн зөвлөгөө өгч байна.
Зөвлөн туслах үүрэг бүхий ажлын баг энэ сарын сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд маргааш БШУ-ны сайд Б.Энх-Амгалан тус аймагт ажиллах үеэр нөхцөл байдлыг танилцуулах ажээ