Буриадын нийслэл Улаан-Үд хотын нийтийн тээвэр онцсайн суралцсан сурагчдыг үнэгүй тээвэрлэх санал гаргажээ. Энэ арга хэмжээг №2 маршрутын таксины хоёр жолооч хэрэгжүүлж, хүүхдүүдийг мэдлэгт уриалан дуудсан байна.
Уг санаачилгыг 3 хүүхдийн аав, жолооч Александр Посельский хэрэгжүүлжээ. Үүний тулд тэрбээр микроавтобусандаа зар наасан байна.
“5-ын тоотой дүнтэй дэвтрээ үзүүлээд л зорчиж болно” хэмээн тэрбээр бичжээ. Энэ санаачилга хотоор тэр чигт нь тархаж, иргэд ч сайшаан дэмжиж эхэлжээ. Бусад хотын жолооч нар ч үүнээс санаа авч эхэлсэн байна. “Дэвтэртээ онцтой хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэхээр шууд шийдсэн. Манай зам дагуу хоёр сургууль байдаг. Тэд дүнгээ үзүүлээд, баяртайгаар зорчиг л дээ. Тэглээ гээд би ядуурахгүй. Хүүхдэд амттаны мөнгө нь үлдэнэ” хэмээн нэг жолооч ярьжээ.
Улаан-Үдэд чиглэлийн микроавтобус 24 рублийн үнэтэй байдаг. Хэрэв тухайн сураг хоёр удаа үнэгүй явбал шоколад авах мөнгөтэй үлдэнэ.
Эх сурвалж: 360TV