Америкийн нэрт жүжигчин Алек Болдуины оролцон тоглож буй “Зэв” нэртэй киноны үеэр хүн амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Нью-Мексико мужийн кино зураг авалтын талбай дээр гарсан байна. Шалтгаан нь зэвсэгтэй буруу ажилласнаас болсон гэнэ.
Санта-Фе тойргийн шерифийн мэдээлснээр энэ хэрэг жүжигчдийг хоосон хонгиогоор буудалцах үед гарсан аж. Гэтэл яг сум нисэх үед хажууд нь байсан хоёр хүнийг оножээ. Ингээд найруулагч нь эгэмээ бэртээж, оператор нь эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Болдуин энэ үед зураг авалтын талбай дээр байсан ч гэмтэж бэртээгүй байна.
Энэ хэрэг хүний хүчин зүйлсээс болов уу, санамсаргүй үйлдэл байв уу гэдэг нь тодорхойгүй байна. Зураг авалтыг түр зогсоожээ.
Эх сурвалж: MIR24