Монгол Улсаас МҮХАҮТ-ын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дубай экспо-2020”-д оролцож байна.
Манай улсын Төв Азийн түүх, соёл, өвөрмөц орчныг тусган тохижуулсан үзэсгэлэнгийн танхимаар өдөр 800 гаруй хүн зочлон буй. Тухайлбал Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум өчигдөр үзэсгэлэнгийн танхимд зочилжээ.
Энэ үеэр үзэсгэлэнгийн танхимын дарга, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга Монголын Үндэсний музейн үзмэрүүд, Монгол Улсын Үндэсний номын сангийн бүтээл, идлэг шонхрын баримал болон хүннү загварын шатрыг танилцуулж, дурсгалын бэлэг гардуулав.
Ташрамд мэдээлэхэд, ирэх арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Дубай хотноо ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдана. Тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах юм. Оролцогчдын бүртгэл үргэлжилж байна.
Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим