Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1,500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинээр Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.
Манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм байна.