Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг.
Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцсуудыг олж тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар энэ сарын 5-наас “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлжээ.
Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгууллагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна. Үүнд:
- Хүнийг санаатай алах 3,
- Хулгайлах 79,
- Мал хулгайлах 14,
- Дээрэмдэх 14,
- Хүчиндэх 4,
- Бусад 230 хэрэг илрүүлжээ.
Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.
Илрүүлсэн, эрэн сурвалжилж олж тогтоосон онцлог хэрэг, оргодлуудаас дурдвал:
- 2021.09.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн урд иргэн О толгойдоо гэмтэлтэй ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан.
- 2017.06.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо Ихбүрд караоке баарны хажууд хашаанд иргэн Сундуй цахилгаанд цохиулж нас барсан хэргийн эзэн холбогдогчийг тус тус тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
- “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнэ
- -“Байр түрээсэлнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатар нарыг олж баривчилсан байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс