Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис өөрийн хүсэлтээр ажлаа өгнө

2021-10-21 17:31
05

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалт томилогдохоор болсон тул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Түүний хувьд 2021 оны хоёрдугаар сард тус албан тушаалд томилогдож байсан юм.

  • Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
  • 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн.
  • 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй