2021 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 17,354 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах гэмт хэрэг энэ хугацаанд 2,939 бүртгэгдсэний 473 нь мал хулгайлах гэмт хэрэг байсан. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 49.9 хувиар буураад байгаа байна. Ийнхүү буурахад нөлөөлсөн нэг шалтгаан нь УИХ-аас хуульд өөрчлөлт оруулж, хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлсэнтэй холбоотой гэж Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр мэдэгдлээ.
Эрүүгийн тухай хуульд 2020 онд нэгдүгээр сарын 16-нд өөрчлөлт оруулахдаа 17.12.1-д “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.