НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээллээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өмнө долоо хоногтой харьцуулахад өдөрт илрэх халдвартай иргэдийн тоо буурсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо хэвээр байгаа бол гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурчээ. Нэмэлт тунгийн дархлаажуулалт өмнөх долоо хоногийн хэмжээнд байгаа бол хүнд хэлбэрийн оноштой иргэдийн тоо нэмэгдэж байна.
Аравдугаар сарын 4-17-ны хооронд 47 жолоочтой хөлсөөр ажиллах гэрээ хийсэн. Нэг жолооч дунджаар 8.3 өдөр ажиллажээ. Нийслэлд 49 суурин цэгт вакцин тарьж байна. Мөн 36 явуулын баг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нэмэлт тунгийн дархлаажуулалтад нийт 1850 хүнийг хамруулсан.
ЭМЯ-наас 9 компанийн шинжилгээний оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн, PCR шинжилгээг нэгтгэн мэдээлж байна.” гэлээ.
Мөн нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх хангалтгүй байгаа бөгөөд гуравдугаар тунгаа хийлгээд халдвар авсан хүмүүс хүндрэх нь бага байна гэлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 153 хүүхэд, 53 багш халдвар авчээ. Биеийн тамирын хичээл цахимаар орж байгаа ба спорт танхимуудыг нээгээгүй аж. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагаанд үндэслэн үр дүнгийн урамшуулал олгож байна.