Энэ оны эхний 9 сард шүүхээр эцэг, эх байх эрх хассан 13 хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Энэ төрлийн маргааны шийдвэрлэлт өмнөх оноос долоон хэргээр буюу 85.7 хувиар өсчээ. Жилд энэ төрлийн гэмт хэрэг дунджаар 10 орчим гардаг гэж Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт П.Ангарагсайхан мэдэгджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хасах тухай заасан байдаг. Тодруулбал
30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.
30.2.Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
30.3. Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулна.