Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулсан хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуудь асууж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Хоёр яамны төсвийн тухайд 2020 оны төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж буй. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Яам байгуулчихаар холдоод явчихдаг. Хөгжлийн яам, Цахим яам байгуулж байснаас Хөгжлийн асуудал хариуцсан шадар сайд, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан шадар сайд бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн асуудлыг гурван шадар сайд нь Ерөнхий сайдтайгаа хамтран аваад явдаг болмоор байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хөгжлийн яаманд Сангийн яамтай эрх мэдлийг нь давхардуулахгүй байх өгөх хэрэгтэй. Бүх яам Эдийн засгийн хөгжлийн яаманд зангилагддаг байхгүй бол энэ яам эдийн засгийн хувьд үр дүнгүй болно. Яамдуудын салбар хоорондын бодлогыг зангидахад зангараг дутагдах юм шиг санагдаж байна. Эдийн засгийн хөгжлийн яам хүчтэй яам байх хэрэгтэй.