Facebook компани ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэж Verge портал эх сурвалжийн мэдээллээр дамжуулав.

“Facebook ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа нь “мета ертөнц” байгуулахад чиглэж байгааг илтгэж байна” хэмээн Verge-ийн харилцагч баталжээ.

Олон нийтийн сүлжээний тэргүүн Марк Цукерберг энэ асуудлыг жил бүр болдог Facebook Connect бага хурлаар хөндөх бөгөөд хурал аравдугаар сарын 28-нд болно. Гэхдээ ребрендинг хийх гэж байгаагаа үүнээс эрт зарлах магадлалтай байна.

Үүний дараа Facebook цэс нь толгой компанийнхаа хяналтад байдаг олон цэснийнэг болно.

Шинэ нэрийн маш ихээр нууцалж байна. Удирдлагын зарим гишүүд нь ч мэдэхгүй гэнэ. Гэхдээ компанийн шинэ бүтээгдэхүүн Horizon-той холбоотой байж магадгүй.

Facebook сүлжээг 2004 оны хоёрдугаар сард Америкийн 19 настай оюутан Марк Цукерберг байгуулж байсан юм. Уг компанийн төв байр Калифорнийн Менло-Паркт байрладаг. Facebook түүнчлэн Messenger, WhatsApp, Instagram сүлжээг эзэмшдэг.

Цукерберг нь өдгөө хамгийн баян америкчуудын 3-рт жагсдаг. Түүний хөрөнгө 134,5 тэрбум доллар юм байна.

Эх сурвалж: RIA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн