Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл нүүрс тээвэрлэлтийг 2021 оны гуравдугаар сарын 31-н хүртэл хийхийг зөвшөөрчээ. Энэ талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас танилцуулав.
ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх маршрутын дагуу нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор малчид, иргэд болон тээвэрчдийн дунд үл ойлголцол гарсан. Энэ дагуу ЗТХ-ийн сайд Шуурхай ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийнхэн сүүлийн дөрөв хоног дээрх чиглэлд очиж ажиллан Тавантолгойгоос Сүмбэр хүртэлх чиглэлийн замын нөхцөл байдал, нөлөөллийн судалгааг хийж, Зам,тээврийн сайдын танилцуулсан.
Энэ тээвэрлэлттэй холбоотойгоор 2021 оны аравдугаар сарын 20-ноос тээвэрлэлтийг зогсоох зохицуулалттай байсан бол тушаалд өөрчлөлт оруулах тухай нэмэлт тушаал гарсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны гуравдугаар сарын 31-н хүртэл тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор автозамын бэлэн байдлыг хангах, зам арчлалт, тээвэрлэлтийг зохион байгуулах зэргийг холбогдох газруудад даалгасан” гэлээ.