Боловсол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 138,672 оюутан суралцаж байгаагаас 13 хувь (18,039 оюутан) нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авсны улмаас цахимаар хичээллэж байгаа аж.
Дотуур байранд амьдарч буй нийт 6,165 оюутнаас 2021 оны 10 дүгээр сарын 5-ны байдлаар 523 оюутан КОВИД-19-ын халдварын батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Их, дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0.6 хувь нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авч батлагдсан байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдэв.