Хятадын Засгийн газар хүүхдүүдийн буруу, гэмт үйлдлийн төлөө эцэг эх нь шийтгэл амсдаг хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа тухай  CNN мэдээллээ.

Хэрэв прокурорууд тухайн хүүхдийн буруу үйлдлийг илчилбэл эцэг эх, эсвэл асран хамгаалагчид нь шийтгэл онооно. Үүний дараа тэд гэр бүлийн хүмүүжлийн хөтөлбөрөөр орох шаардлагатай юм байна.

«Өсвөр насныханд буруу үйлдэл хийх олон шалтгаан бий. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь гэр бүлийн хүмүүжил байхгүй буюу зохих хүмүүжил олгодоггүйтэй холбоотой » гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /NPC/ хууль тогтоох асуудлын хорооны төлөөлөгч Занг Тевей мэдэгджээ.

NPC-ны хороо энэ долоо хоногт хуулийн төслийг авч хэлэлцэнэ. Энэ төслөөр эцэг эхчүүд хүүхдүүддээ амрах, биеийн тамирын дасгал хийхэд цаг гаргах өгөх ёстой гэж заажээ. Хууль санаачлагчдын гол санаа нь гэр бүлийн хүмүүжлийг хүүхдүүддээ чанартай анхаарах систем болгох юм байна.

Эх сурвалж: 360TV

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн