“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд Даваа гаригийн орой (2021.10.18) Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нэгжлэг хийсэн байна.
Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан.
Харин сүүлийн үед “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байсан. Ямартай ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрдэнэс монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ.
Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэсэн мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд энэ нь Австралийн “Jade Gas holding” компанитай холбоотой байж магадгүй сураг дуулдаж эхэллээ.
Д.Хаянхярваагийн өрөөнд хийж буй нэгжлэг шөнийн 24 цагийн байдлаар үргэлжилж байгаа мэдээ байна. Түүний өрөөнөөс олдсон 20 мянгатын боодол дэвсгэрт, ам.доллар бүхий зураг олон нийтийн сүлжээнд тарж байна.