СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ.
Нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг СЕХ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна.
УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28,537 санал авчээ.
Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон байна.