Камертон хамтлаг 26 жилийн ойн шоу: Ийм УОК, НОК гэж байх ч гэж дээ

“Камертон” хамтлагийн 26 жилийн ойн шоу тоглолт өчигдөр (2021.10.15) УОК-ын дарга С.Амарсайханы хамаарал бүхий “Зайсан Хилл” цогцолбор болж коронавирусын халдварын дэглэм барьж буй цаг үеийн уур амьсгалыг дахин эвдлээ.

Жилийн дотор хагас сая орчим иргэн нь коронавирусын халдвараар өвчилж цар тахалын дэгдэлд буурахгүй байхад Улсын онцгой комиссын даргынх нь мэдлийн байгууламжид нийтийг хамарсан арга хэмжээ, цар тахлын голомт бий болсонд иргэд үгээ барж байна.

Ганц иргэд ч биш, эрүүл мэндийн салбарынхан ч үүнд дургүйцэж байна. Арга хэмжээтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр дээрх арга хэмжээний улмаас  ихээхэн бухимдаж, хатуухан үгийг тэдэнд дайжээ.

Тэрбээр цахим хуудастаа “Covid-19-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгай талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа. Ийм  УОК, НОК гэж байх ч гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” хэмээн бичиж, УОК, НОК-ыг харалган байгаад халаглаж байна.

Энэ арга хэмжээ, дагаад өсөн нэмэгдэж болзошгүй Ковид-19 халдварын тархалт Засгийн газар болон УОК-ын чихнээс чангахан хэмжээний хонх уях төлөвтэй боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close