Олон улсын боксын холбоо( AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-нд Серби улсын нийслэл Белград хотод эхэлнэ. 108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцоно.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр Ч.Насанбат нар ажиллана.
Мөн олон улсын шүүгч Г.Бадрах ДАШТ-д Монгол улсаас оролцсон анхны шүүгч болно.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- 48 кг Г.Ган-Эрдэнэ /ОУХМ/
- 51 кг Х.Энмандах /ОУХМ/
- 54 кг Э.Баярсайхан /СМ/
- 57 кг Х.Энх-Амар /ОУХМ/
- 60 кг О.Тулга /СМ/
- 63.5 кг Б.Мишээлт /СМ/
- 67 кг Б.Чинзориг /ОУХМ/
- 71 кг О.Бямба-Эрдэнэ /СМ/
- 75 кг У.Мөнх-Эрдэнэ /МУГТ/