Үнэтэй машин эзэмшигчдээс машин авч унадаг видео блогч Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын үеэл дүүгээс $300 мянгын үнэтэй Ferrari Spider хөлслөн авчээ.
Али Махлуф 20 гаруйхан настай. Аравдугаар сарын эхээр блогч Даниэль Мак бичлэг хийхдээ тансаг автомашин эзэмшигчээс нэг асуулт асуусан нь “Та юугаар орлого олдог вэ? Энэ машиныг яаж авсан бэ?” гэсэн байлаа.
Махлуфын хувьд Instagram-д 200 мянга гаруй дагагчтай. Тэрбээр асуултад булзааруулан хариулж, эхлээд ажил эрхэлдэг гэж байснаа дараа нь дадлагажигч, спорт машинаа түрээслэн авсан гэсэн нь хамт яваа бүсгүйгээ инээмсэглэхэд хүргэжээ. Зорчигчийн суудал дээр Тель-Авиваас ирсэн Израилийн модель сууж байлаа.
Рами Махлуф буюу Алигийн эцэг нь Сирийн хамгийн байн хүмүүсийн нэг. Тэрбээр Асадын дэглэмийг дэмждэг гэдгээрээ АНУ-ын хоригт багтсан юм. 2008 онд түүний Америкийн банкин дахь бүх хөрөнгийг царцааж, АНУ-ын аль ч байгууллагатай хамтран ажиллахыг хоригложээ. Европын банкууд хүртэл Махлуфын хөрөнгийг царцаасан ч энэ бүгд түүний хүүг Лос-Анжелест үнэтэй унаа хөлөглөхөд саад болоогүй бололтой.
2011 онд Сирийн хувьсгалын эхэн үед Али бага дүү Мохаммедтэй хамт Дубай руу гарсан юм. Том Махлуфын нууц компанийн сүлжээ Башар Асадад дайн хийх хатуу валют өгсөн нь санхүүгийн зохицуулагчдын анхаарлыг татжээ.
Мохаммед Махлуф инфлюенсерийн тансаг амьдралынхаа зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьдаг. Үүнээсээ болоод хоёр жилийн өмнө дуулиан дэгдсэн юм. Асад хөрөнгөтэй гэр бүлд арга хэмжээ авахаар болж Мохаммедыг Сирид хэсэг хугацаанд саатуулж байжээ.
2020 онд Рами Махлуф нь Асадын хамаатан болж таараад, Сирийн хамгийн баян хүмүүсийн нэг түүнийг Асадын гэр бүлийн бусад төлөөлөгчдөөс хамгаалах аргагүй болсон юм. Ерөнхийлөгчийн ах Махер болон гэргий Асма нар нь Махлуфын хөрөнгийг эзэмших гэж оролдож байсан удаатай гэдэг.
Беверли-Хиллзэд Али Махлуф Израилийн иргэншилтэй бүсгүйтэй хамт байсан нь сиричүүд сионистуудтай холбоо тогтоохыг хориглоно гэсэн хуулийг зөрчсөн үйлдэл ю.
Израилийн дотоод тагнуулын ажилтан Шабак энэ асуудлаас болоод израиль бүсгүйд хууль зүйн асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Гэхдээ израильчуудыг хөнөөсөн хэргүүдийг санхүүжүүлдэг хүний хүүхэдтэй танилын харилцаатай байна гэдэг нийгэмд таагүй асуудал үүсгэнэ гэжээ.
Эх сурвалж: FOCUS