Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад ор зохицуулах баг байгуулаад 10 гаруй хонолоо. Тус баг нь хуучин УОК-д байрлаж байсан бол одоо ЭМЯ-д байрлаж байна. Тус баг эмнэлгийн орны зохион байгуулалтыг нэгдсэн журмаар шийдэж, яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг эхний ээлжинд хэвтэн эмчлүүлэх боломжоор хангаж байна.
Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн 30-аас илүү хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Энэ статистик дүн олон улсад 1-2 хувьтай байдаг. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд ангилалд хамаарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвар өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал тогтворжих хандлагатай байна гэж Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр мэдэгдлээ.